ЭРҮҮЛ бас УХААЛАГ #3

Төмөр хүний биeд дутагдвал...

Төмөр нь хүний биеийн бүхий л эсийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй элемент бөгөөд эдийн бүхий л төрлийн хөгжил болон нийлэгжилтэнд шаардагддаг юм. Төмөр багассан үед электрон зөөвөрлөх хэлхээ болон энергийн солилцоо багасна. Мөн төмрийн дутагдлын үед бодисын солилцоо удааширдаг тул захын эрхтнүүдийн хэм багасна.

Үүнээс үүдэлтэй дараах шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд:

Хүйтэн гар, хөл- Гадаа бүгчим халуун байдаг, харин гар тань мөс шиг хүйтэн байна уу? Энэ шинж тэмдэг эмэгтэйчүүдэд түгээмэл зүйл бөгөөд цус багадалтын нэг шинж тэмдэг юм.

Цонхигор арьс- Өөр нөхцөлд бол харангын дохио цохих цаг болсон. Хэрвээ биеийн хүчний ажил хийж байхад хацар тань ягаарч туяараад байвал айх зүйгүй. Эсрэгээрээ, улам цайраад цонхийгоод байвал яаралтай эмчид үзүүлээрэй.

Толгой өвдөх, нойрмоглох- Хангалттай цаг унтсан ч гэсэн ядарч, нойрмоглоод байвал энэ асуудал шүү. Эдгээр шинж тэмдгүүдтэй толгойн өвчин хавсарч байвал улаан эсийн хэмжээ бага байна гэж үзнэ. Улаан эс нь цусыг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй, харин төмөр дутагдал нь энэ процессыг саармагжуулдаг байна.

Төмөрийг хоол хүнсээр авах нь хамгийн зөв бөгөөд шууд нэмэлтээр төмрийн бэлдмэл хэрэглэх нь дотор муухайрах, өтгөн хатах мөн төмөр хэт ихсэх зэрэг өвчлөлийн гол үндэс болдог байна.

Хүний биед шаардлагатай төмрийг хэрхэн нөхөх вэ?

Амьтаны гаралтай хоол хүнсэнд төмөрийн агууламж хамгийн өндөр байдаг бөгөөд хувьчлан авч үзвэл

1. Биемахбодид нийт төмрийн 60-70%

2. цусанд, 10%

3. элгэнд, 8%

4. үлдсэн 12% нь бусад эрхтэнүүдэд байрладаг.

Үүнээс харвал амьтаны гаралтай мах махан бүтээгдэхүүнд 60-70% нь нөөцлөгддөг хэдий ч энэхүү 60-70% нь биед шимэгдэхдээ 6-7% болтлоо багасдаг байна. Ийм учраас амьтны гаралтай цус цусан бүтээгдэхүүн нь хамгийн сайн чанарын хоол хүнсээр төмөр нөхөх бүтээгдэхүүн болоод байна.

Бид бүхэн эрхэм уншигч та бүхэндээ төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлэх үүднээс “ХОВОР ЦУСАН” ХИАМ- ийг санал болгож байна. Энэхүү бүтээгдэхүүн нь цэвэр шүүж тунгаасан хонины цус болон гахайн махаар хийсэн бөгөөд өдөрт авах төмрийн хэрэгцээг 100% нөхдөгөөрөө онцлог юм.

Энэ ч утгаараа дээд дурдсан хөнгөн зэргийн цус багадалттай хүмүүсдээ өөртөө болон гэр бүлийнхэндаа цус багадалтаас урьдчилан сэргийлэж “ХОВОР ЦУСАН” ХИАМ-ийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэхийг санал болгож байна.