Хамтран ажиллах зарлал

Хүнс Комплекс ХХК нь 30 жилийн түүхэн ойгоо угтаж экспортод чиглэсэн үйлдвэрээ ашиглалтанд оруулхаар төлөвлөж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна. 

Хятадын зах зээлийн маркетингийн судалгаа хийх, найдвартай түнш олох

Хятадын хэрэглэгчдийн махан бүтээгдэхүүний сонголтыг тодорхойлох

Сүлжээ дэлгүүрүүдтэй холбогдож нийлүүлэгч олох

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт 

Хятадын хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх 

Шинэлэг технологийн судалгаа хийх

 

Компаний нүүр царайг шинэчилэн тодорхойлох (Re-Branding). Үүнд:

Хаяг лого шинэчилэх 

Веб сайтыг шинэчилэх 

Хятадын хэрэглэгчдэд зориулан хэлний сонголт нэмж оруулах 

Ерөнхий өнгө төрх шинэчилж тодорхойлох